Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 1 дүгээр сарын 22-оос 2 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хийсэн ажлын товч мэдээ

4-02-2018, 15:57 16

   Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 1 дүгээр сарын 22-аас 2 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дараах ажиллагаанууд хийгдлээ.

   Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд С.Бат-Өлзийгийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргад хариуцагдах нэхэмжлэл, Дундговь аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Сайнцагаан сумын засаг даргад хариуцагдах нэхэмжлэл, иргэн Г.Энхдэлгэрийн нэхэмжлэлтэй Татварын улсын байцаагчид хариуцагдах захиргааны хэргийн нэхэмжлэл хүлээн авсан.

   Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 3-5 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамж гарсан.

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 08-12 дугаартай шүүгчийн захирамж гарсан.

   Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гарсан.

Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 1 дугаартай шүүхийн тогтоол гарсан.

   Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл гарсан.

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 8 албан бичиг ирснийг холбогдох хэрэгт хавсаргав.

  Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 5 албан бичиг гарсныг холбогдох байгууллагад нь хүргүүлсэн.

   Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржав Улсын дээд шүүхээс зохион байгуулсан Ерөнхий шүүгч нарын сургалтад хамрагдав.


Иргэн танд

Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн


Нээлттэй шүүх

Хандалтын тоолуур
Санал асуулга
 

Та шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

 
 
ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД