Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, доктор.проф Н.Лүндэндорж Дундговь аймаг дахь шүүхүүдэд ажиллав.

14-03-2018, 15:30 144

2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны ажлын тайланг Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор.проф Н.Лүндэндорж танилцууллаа.

Мөн шүүхүүдийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцан, шүүхээр үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж, тэдгээрийн санал, сэтгэгдлийг сонсов.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны зорилтыг танилцуулахын зэрэгцээ шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын сонирхсон асуултанд хариулт өгч, тэдгээрийн санал, хүсэлтийг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах талаар мэдэгдлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор.проф Н.Лүндэндорж нь Дундговь аймаг дахь шүүх 2017 онд "Шүүхийн үйлчилгээ”-г иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй хүргэхээр "Иргэн төвтэй үйлчилгээ”-г нэвтрүүлж ажилласнаар шүүхээр үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ шүүхийн үйлчилгээний талаар иргэд сэтгэл ханамжтай байгаа талаар онцолсон.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор.проф Н.Лүндэндоржоор ахлуулсан ажлын хэсэгт даргын туслах, референт С.Сүхжаргал, Шүүхийн төрөлжсөн архивын эрхлэгч С.Нэргүй, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн референт Ч.Мөнхбат, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл судлаач Ш.Батболд нар ажиллав.

 

 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР




Иргэн танд

Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн


Нээлттэй шүүх

Хандалтын тоолуур
Санал асуулга
 

Та шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

 
 
ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД