Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

Шүүхийн тамгын газрын танилцуулга

10-10-2015, 04:58 1153

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ

        Шүүхийн тамгын газар нь Шүүхийн Захиргааны тухай хуульд зааснаар дараах чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд
       : 21 дүгээр зүйл.Шүүхийн тамгын газрын чиг үүрэг 21.1.Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:21.1.1.энэ хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;21.1.2.шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах;21.1.3.шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих;21.1.4.шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх;21.1.5.шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах; 21.1.6.шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах; 21.1.7.хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.22 дугаар зүйл.Шүүхийн тамгын газрын даргын бүрэн эрх22.1.Шүүхийн тамгын газрын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:22.1.1.шүүхийн тамгын газрыг өдөр тутмын удирдлагаар хангах;22.1.2.шүүхийн тамгын газрын ажилтныг томилох, чөлөөлөх;22.1.3.шүүхийн тамгын газрын төсвийг захиран зарцуулах, тайлагнах;22.1.4.шүүхийн тамгын газрын ажлын тайланг тухайн шүүхдээ танилцуулах;22.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх. 22.2.Шүүхийн тамгын газрын дарга үйл ажиллагаагаа Ерөнхий зөвлөлийн өмнө хариуцан тайлагнана.22.3.Шүүхийн тамгын газрын даргын бүрэн эрхийг Ерөнхий шүүгч болон шүүгч хэрэгжүүлэхийг хориглоно. 


 

Танилцуулга

Тамгын газрын дарга Адъяагийн Лхагвасүрэн.1965 онд төрсөн, эдийн засаг, эрх зүйч мэргэжилтэй, улсад 30 жил, төрийн албанд 29 жил ажиллаж байгаа. 2006 -2013 онд Дундговь аймгийн шүүхийн тамгын хэлтсийн даргаар, 2013 оны 12 дугаар сарын 18-наас Сум дундын 11 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн тамгын газрын даргаар ажиллаж байна. Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Шүүхийн тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг баталж, тус шүүхийн тамгын газарт нийт 23 албан хаагчийн орон тоог баталсан.


https://drive.google.com/file/d//view?usp=sharing
Иргэн танд

Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн


Нээлттэй шүүх

Хандалтын тоолуур
Санал асуулга
 

Та шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

 
 
ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД