•   7059-3016
  •   dundgovi_tg@shuukh.mn
  •   Хуучин цахим хуудас
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Шийдвэрийн тойм
    • Давж заалдах шатны шүүх
    • Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
  • Хэрэг хуваарилах журам
    • Хэрэг хуваарилах нийтлэг журам
    • Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Захиргааны хэргийн анхан шатны шүүх
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Шилэн данс
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Эрх зүйн акт
  • Холбоо барих

ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

    Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газар, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагтай хамтарч 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам” сэдэвт  уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.     Уулзалт зөвлөгөөнд Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга болон тус тасгийн алба хаагч нар оролцов. 

    Уулзалтын үеэр шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах орчин үеийн тоног төхөөрөмжийг  үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдалд халдах эрсдэлийг шүүхийн байр болон гадна орчинд бий болохоос урьдчилан сэргийлэх, холбогдох арга хэмжээг ‘’Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам’’-д нийцүүлэн хэрэгжүүлэх, шүүхийн харуулын цагдаагийн үүрэг гүйцэтгэх албан хаагчийн шаардлагатай орон тоог нэмэгдүүлэх, ажлын зохион байгуулалт, уялдаа холбоог дээшлүүлэх чиглэлээр ярилцсан юм.

     Түүнчлэн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, дээрх арга хэмжээг 2021 оны төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэхээр боллоо.  

 

 

 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Дундговь аймаг, Мандалговь хот, Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх

Утас: 7059-3016

И-мэйл: dundgovi_tg@shuukh.mn

Copyright © Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх