•   7059-3016
  •   dundgovi_tg@shuukh.mn
  •   Хуучин цахим хуудас
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Хэрэг хуваарилах журам
    • Хэрэг хуваарилах нийтлэг журам
    • Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Захиргааны хэргийн анхан шатны шүүх
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Эрх зүйн акт
  • Шилэн данс
  • Холбоо барих

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

      Дундговь аймгийн Шүүх байгуулагдсан түүхт 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан Дундговь аймгаас төрөн гарсан эрдэмтэд доктороос бүрдсэн ‘’Эрдэм шинжилгээний хурал’’-ын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

       Хурлын нээж Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг хүрэлцэн ирсэн эрдэмтэн, докторуудад талархал илэрхийлж, Дундговь аймгийн Засаг дарга Г.Мөнхбат, Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга С.Од-Эрдэнэ нар мэндчилгээ дэвшүүлэн, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

      Эрдэм шинжилгээний хуралд Академч, Монгол Улсын төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн Эмерит профессор С.Нарангэрэл: ‘’Хуульчийн ёс зүйн удиртгал’’, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам: ‘’Шүүхийн шинэчлэл’’ /цахимаар/, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Эрдэнэбулган: ‘’Эрүүгийн хуулийн аутектик тайлбар’’, Хууль зүйн үндэсний хүрээлэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор С.Сүхбаатар: ‘’Хууль зүйн судалгаа ба шүүхийн практик’’, МУИСургуулийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, дэд профессор Э.Байгаль: ‘’Иргэний эрх зүй дэх хөөн хэлэлцэх хугацааг сэргээн хэрэглэх үндэслэл, шүүхийн практик’’ сэдэвт илтгэлүүдийг хэлэлцэв.

      Эрдэм шинжилгээний хуралд Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын нийт 95 орчим алба хаагч оролцлоо.

   

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ

 ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Дундговь аймаг, Мандалговь хот, Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх

Утас: 7059-3016

И-мэйл: dundgovi_tg@shuukh.mn

Copyright © Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх