•   7059-3016
  •   dundgovi_tg@shuukh.mn
  •   Хуучин цахим хуудас
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Шийдвэрийн тойм
    • Давж заалдах шатны шүүх
    • Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
  • Хэрэг хуваарилах журам
    • Хэрэг хуваарилах нийтлэг журам
    • Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Захиргааны хэргийн анхан шатны шүүх
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Шилэн данс
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Эрх зүйн акт
  • Холбоо барих

“Хууль сурталчилах өдөрлөг” сургалтыг хөдөөгийн 12 сумдад зохион байгууллаа.

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар нь тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, "Оюуны гэгээ” ТББ-уудтай хамтран "Хууль сурталчилах өдөрлөг” сургалтыг хоёр дахь удаагаа тус аймгийн хөдөөгийн 12 суманд 2019 оны 09 дүгээр сарын 16-наас 09 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд зохион байгууллаа.

Тус шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Алтандөш, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн О.Янжиндулам нар "Дундговь аймгийн шүүх”, "Шүүхийн шинэчлэл, түүний үр дүн”, "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”, "Цахим шүүх”, "Иргэн төвтэй үйлчилгээ - Шүүхийн үйлчилгээний төв” сэдвүүдээр шүүхийн байгууллага, түүний үйл ажиллагаа, хэтийн төлөв, онцлог үйлчилгээг иргэдэд таниулах сургалтыг зохион байгуулж, сургалтын явцад 33 төрлийн 1500 гаруй тараах материалыг иргэд, сумын Засаг даргын Тамгын газарт тарааж, сургалтанд нийт 835 иргэд, төрийн албан хаагч нар хамрагдаж, үүнээс 90 гаруй иргэдтэй биечлэн уулзаж, 5 өргөдлийг газар дээр нь хүлээн авч ажиллав.

Энэ жилийн хууль тогтоомж сурталчилах өдөрлөгийн онцлог нь сум бүрт байгаа эрх зүйн хөтөч нартай хамтран ажиллав. Эрх зүйн хөтөч нар тухайн орон нутагтаа иргэдэд эрх зүйн мэдээлэл, анхан шатны зөвлөгөө өгөхөөс гадна эрх, ашиг нь зөрчигдсөн иргэдийг дараагийн шатны байгууллагуудтай холбож өгөх, эх сурвалжийг тодорхойлж өгөх чухал ач холбогдолтой албан хаагчид юм. Тэдгээрийг чадавхижуулахад энэхүү өдөрлөгийн мөн чанар оршиж байлаа.

 

Мөн иргэдээс ажилласан жил тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, мөнгө гаргуулах гэх мэт асуудлаар шүүхэд мэдүүлэх эрхээ хангуулдаг байсан бол энэ жил нөхөх олговор тогтоолгох, газрын маргаан, хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлаар уулзаж, шүүхэд хэрхэн мэдүүлэх талаараа зөвлөгөө авч байсан онцлог ажиглагдаж байв.

Хууль тогтоомж сурталчилах өдөрлөгийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулсан төрийн байгууллагууд, эрх зүйн хөтөч нартаа талархал илэрхийлье.

 

 

 

 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР



Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Дундговь аймаг, Мандалговь хот, Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх

Утас: 7059-3016

И-мэйл: dundgovi_tg@shuukh.mn

Copyright © Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх