•   7059-3016
  •   dundgovi_tg@shuukh.mn
  •   Хуучин цахим хуудас
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Шийдвэрийн тойм
    • Давж заалдах шатны шүүх
    • Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
  • Хэрэг хуваарилах журам
    • Хэрэг хуваарилах нийтлэг журам
    • Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Захиргааны хэргийн анхан шатны шүүх
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Шилэн данс
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Эрх зүйн акт
  • Холбоо барих

БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Үндэсний шүүгчдийн коллежид суралцлаа.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг, тус аймгийн шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Алтандөш нар БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Үндэсний шүүгчдийн коллежид 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 25-ны өдрүүдэд суралцлаа.

Энэхүү сургалт нь Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн хамтын ажиллагааны хүрээнд 10 дахь жилдээ болж байна.

Мөн энэ жилийн сургалт нь БНХАУ байгуулагдсаны 70 жил, тус улс Монгол улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй онцлог мөчид үргэлжиллээ.

Сургалтын хөтөлбөрийн дагуу БНХАУ-ын шүүхийн тогтолцоо, эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх, зарим онцлог Оюуны өмчийн шүүх, Санхүү, эдийн засгийн шүүх, Цэргийн шүүх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх лекц болон практик сургалтаар бодит шүүх хуралд оролцож, Ардын дээд шүүх, дунд, доод шатны шүүхүүд, Цахим шүүх, Үндэсний шүүгчдийн коллежийн номын сангийн үйл ажиллагаа, Шүүхийн музейтэй танилцав.

Сургалтын эхний хагас Бээжин хотод болсон бөгөөд дараагийн хагас нь Хэбэй мужийн Чингхандао хотод үргэлжилсэн юм. Тус хотын доод, дунд шатны шүүхээр айлчилж, Монгол-Хятад орны шүүхийн тогтолцоо, материаллаг болон процесс хуулийн зохицуулалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар харилцан яриа өрнүүллээ.

БНХАУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхэд харьяалагддаг буюу шүүх тус бүрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хороо нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг, мөн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг "Шүүхийн цагдаа” гэсэн субьект бие даан хангаж ажиллаж байна.

Энэхүү сургалт нь Монгол улсын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг БНХАУ-ын шүүхийн тогтолцоотой танилцуулах, мөн тэдгээрийн хувь хөгжлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөр бөгөөд өнөөдрийн байдлаар манай улсын 260 гаруй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан тус сургалтанд хамрагдсан байна.

 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 





Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Дундговь аймаг, Мандалговь хот, Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх

Утас: 7059-3016

И-мэйл: dundgovi_tg@shuukh.mn

Copyright © Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх