•   7059-3016
  •   dundgovi_tg@shuukh.mn
  •   Холбоо барих
  • Нүүр
  • Шүүхүүд
    • Түүхэн замнал
    • Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
  • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Шийдвэрийн тойм
    • Давж заалдах шатны шүүх
    • Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
  • Хэрэг хуваарилах журам
    • Хэрэг хуваарилах нийтлэг журам
    • Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Захиргааны хэргийн анхан шатны шүүх
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Шилэн данс
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Эрх зүйн акт

Зөрчилд холбогдогч гарын үсэг зурахгүй байх эрхтэй

Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан

шатны  шүүхийн 2023 оны 4  сарын 4-ний  өдрийн 30 дугаар захирамж

Тоймын огноо дугаар: 2023 оны 4 сарын 14-ний өдрийн 06

Тоймын төрөл: Процессын тойм.

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

      Санамж: Энэхүү тойм нь  шүүхийн шийдвэрийг  орлохгүй бөгөөд зөвхөн  олон нийтийг мэдээллээр  хангах зорилготой болно.

     Нэхэмжлэгч Дундговь аймаг  дахь Прокурорын газрын хяналтын  прокуророос  аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчид холбогдуулан шийтгэл оногдуулсан хуудаст өөрчлөлт оруулахаар дүгнэлт гаргасан.

     Дүгнэлтэд 2022 оны 3 сарын 22-ны  өдрийн 0136922 дугаартай шийтгэлийн хуудсаар  “зөрчил тогтоож хариуцлага оногдуулсан этгээдээр гарын үсэг зуруулах өөрчлөлт оруулж өгнө үү” гэж  шүүхээс хүссэн.

     Шүүх дүгнэлтийг  хүлээн авахаас татгалзсан.

    Нэхэмжлэгч маргаан бүхий актад хууль зөрчсөн болон хэн нэгэн этгээдийн эрх ашиг сонирхол  зөрчигдсөн үндэслэлээр  дүгнэлт бичиж өөрчлөлт оруулах шаардлага гаргах эрхтэй атал шүүхээр нөхөн гүйцэтгүүлэх ажиллагааг  хийлгүүлэхийг шаардах  эрхгүй.

     Зөрчлийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурах эсэх нь тухайн зөрчилд холбогдогчийн онцгой эрх бөгөөд заавал гарын үсэг зурах үүрэггүй.

    Захиргааны байгууллага хэн нэгэн этгээдийг зөрчил гаргасан гэж байгаа бол өөрөө нотлох үүрэгтэй болохоос тухайн этгээдээс зөрчлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахыг шаардахгүй юм.

 

 

Тойм бичсэн: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн

анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Б.СУГИРЖАВ.

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Дундговь аймаг, Мандалговь хот, Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх

Утас: 7059-3016

И-мэйл: dundgovi_tg@shuukh.mn

Copyright © Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх