•   7059-3016
  •   dundgovi_tg@shuukh.mn
  •   Холбоо барих
  • Нүүр
  • Шүүхүүд
    • Түүхэн замнал
    • Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
  • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Шийдвэрийн тойм
    • Давж заалдах шатны шүүх
    • Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
  • Хэрэг хуваарилах журам
    • Хэрэг хуваарилах нийтлэг журам
    • Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Захиргааны хэргийн анхан шатны шүүх
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Шилэн данс
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Эрх зүйн акт

Тухайн маргаанд хамааралтай өөр хэрэг өөр байгууллагад хянагдаж байгаа нь хэргийг түдгэлзүүлэх үндэслэл болно

        Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн

анхан шатны  шүүхийн 2023 оны 4  сарын 12-ны  өдрийн 48 дугаартай захирамж

Тоймын огноо дугаар: 2023 оны 4 сарын 24-ний  өдрийн 07

Тоймын төрөл: Процессын тойм.

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.  

         Санамж: Энэхүү тойм нь  шүүхийн шийдвэрийг  орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

     Нэхэмжлэгч У-гийн нэхэмжлэлтэй, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хариуцагдах захиргааны хэргийг хянан хэлэлцэх явцад, нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан.

         Хүсэлтэд “У миний нэхэмжлэлтэй, К, С нарт холбогдох, төрөөс Зоог гуанзыг 1991 онд худалдаж авахад К, С нар өмч хувьчлалд ягаан тасалбар нийлүүлж оролцоогүй болохыг тогтоолгож, А ХХК-ийн хөрөнгийн бүртгэлд У миний биеийг эзэмшигчээр бүртгэхийг даалгах иргэний хэрэг Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа бөгөөд дээрх иргэний хэргийг шийдвэрлэж дуустал тус Захиргааны хэргийг түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.   

        Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.  

       Тодруулбал  Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа А компанийн хөрөнгийн бүртгэлд У-г эзэмшигчээр бүртгэхийг даалгах тухай маргааныг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа уг захиргааны хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.

 

  

 

Тойм бичсэн: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн

анхан шатны шүүхийн  шүүгч В.Цэрэнрагчаа

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Дундговь аймаг, Мандалговь хот, Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх

Утас: 7059-3016

И-мэйл: dundgovi_tg@shuukh.mn

Copyright © Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх