•   7059-3016
  •   dundgovi_tg@shuukh.mn
  •   Холбоо барих
  • Нүүр
  • Шүүхүүд
    • Түүхэн замнал
    • Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
  • Шүүхийн тамгын газар
  • Мэдээ, мэдээлэл
  • Шийдвэрийн тойм
    • Давж заалдах шатны шүүх
    • Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    • Иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
  • Хэрэг хуваарилах журам
    • Хэрэг хуваарилах нийтлэг журам
    • Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    • Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    • Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
    • Захиргааны хэргийн анхан шатны шүүх
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Шилэн данс
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Эрх зүйн акт

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгов

      Шийтгэх тогтоолын дугаар: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан

шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/17

      Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

      Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”

      Прокуророос шүүгдэгч М-г 2022 оны 09 дүгээр сарын дундуур Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ол овоо” гэх газарт бэлчээрлэж байсан тус сумын иргэн Г-н 2 тооны үхрийг мотоцикл буюу машин механизм ашиглан хулгайлж 1.700.000 /Нэг сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

     Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, алдагдсан малын үнэлгээ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болон малд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, алдагдсан гэх малыг хохирогч буюу өмчлөгчид таниулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу нь нотлогдсон тул түүнийг “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

     Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

      Хэрэг үйл явдал болох үед хохирогч Г нь хуримд явсан буюу эзгүй, түүний  мал 7 хоногийн хугацаанд  хариулгагүй байсныг алдуул мал гэж үзэх боломжгүй бөгөөд алдуул мал гэдэгт сүргээсээ тасарч өөр газар нутагшиж идээшсэн, эзэн өмчлөгч нь тодорхойгүй байхыг хамааруулан ойлгох ба өөрийн бэлчээртээ хариулгагүй байгааг алдуул мал гэж үзэхгүй.

     Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл /мотоцикл/-г  ашигласан байх тул Эрүүгийн хуулийн  7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгож шийдвэрлэв.

Тойм бэлтгэсэн: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн

хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд

 

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Дундговь аймаг, Мандалговь хот, Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх

Утас: 7059-3016

И-мэйл: dundgovi_tg@shuukh.mn

Copyright © Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх