Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол журам”-ын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулж Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсон Б.Жавзмаа төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Ёслолын ажиллагаанд Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилчид оролцов.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн Б.Жавзмаад хамт олны зүгээс шүүхийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчдын эгнээнд нэгдэн орж байгаад баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөв.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН
ТАМГЫН ГАЗАР