Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар, Дундговь аймгийн Онцгой байдлын газартай хамтран “Галын бэлтгэл-2021” арга хэмжээг 2021 оны 02 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Арга хэмжээний эхний өдөр тус шүүхийн гал унтраах бүлгэмийн гишүүдэд Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25-р ангийн салааны ахлагч Б.Одбаяр ‘’Гал унтраах тархалтын сургууль ба гал унтраагчийг хэрхэн ажиллуулах вэ’’ сэдэвт цахим болон танхимын сургалтыг хийж, Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч Б.Доржхорол байгууллагын галын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар заавар, зөвлөгөө өглөө.
Тус арга хэмжээний 2 дахь өдөр Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25-р ангийн салааны ахлагч Б.Одбаяраар ахлуулсан албан хаагч, бие бүрэлдэхүүн “Шүүхийн архивд гал гарлаа” гэсэн дуудлагын дагуу ирж ажиллан учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургуулилт хийж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад галын аюулаас урьдчилан заавар, зөвлөгөө өгч бодит галыг унтраах дадлага хийлгэлээ.
“Галын бэлтгэл” арга хэмжээг амжилттай хамтран зохион байгуулсан Онцгой байдлын газрын хамт олон, бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР