Аймаг, орон нутаг дахь хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, гарц шийдлийг тодорхойлох зорилгоор зохион байгуулсан “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид”-ийн орон нутгийн чуулга, хэлэлцүүлэгт 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхийн Тамгын газрыг төлөөлж шүүгчийн туслах И.Түвшинжаргал оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр хүүхдийн эрхийн асуудалд төрийн болон аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, хүүхдэд ээлтэй орон нутгийн засаглал, хүүхдийн хөгжлийн орчин ба дэд бүтэц, хүүхдийн хүмүүжил төлөвшилд гэр бүл, эцэг эхийн үүрэг оролцоо, эрх зүйн орчин, чиг үүргийн хэрэгжилт гэсэн 5 чиглэлийн хүрээнд салбар хуралдаан зохион байгуулагдсан юм.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН
ТАМГЫН ГАЗАР