Дундговь аймгийн шүүх үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд шүүхийн тамгын газрын ажилтнуудын ажлын арга барил, хөгжлийг дэмжих, шүүхийн шинэтгэлд өөрийн хувь нэмрийг оруулах, бие даасан бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, санал бодлоо чөлөөтэй цэгцтэй илэрхийлэх, дэвшүүлсэн санал санаачилгаа хэрэгжүүлэхийг дэмжих урамшуулах зорилгоор зохион байгуулсан “Шилдэг илтгэл-Шилдэг илтгэгч” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо. Үүнд:
Тэргүүн байр: Дундговь аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Г.Тунгалагтуяа
Дэд байр: Мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Шинэчулуун
Гутгаар байр: Шүүхийн нярав С.Адъяабазар
Тусгай байр: Эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Цэрэнбадам нар шилдгээр шалгарч талархал, мөнгөн шагналаар шагнууллаа.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР