Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Японы Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагатай хамтран зохион байгуулдаг эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх 19 дэх удаагийн сургалтад оролцогчийн сонгон шалгаруулалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.
Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сонгон шалгаруулалтыг тестийн болон ярилцлагын гэсэн хоёр хэлбэрээр явуулсан байна. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад 71 хүн бүртгүүлж, шалгалтад оролцсоноос 25 нь тэнцэж, эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалтад хамрагдах болзол хангажээ. Сургалт маргааш буюу 2015 оны 09 дүгээр сарын 30-ны 09.30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд эхэлнэ.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс