Тус шүүхийн зохион байгуулалт
хариуцсан мэргэжилтэн Б.Алтандөш, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн О.Янжиндулам
нар "Дундговь аймгийн шүүх”, "Шүүхийн шинэчлэл, түүний үр дүн”, "Эвлэрүүлэн
зуучлах ажиллагаа”, "Цахим шүүх”, "Иргэн төвтэй үйлчилгээ - Шүүхийн үйлчилгээний төв” сэдвүүдээр шүүхийн байгууллага,
түүний үйл ажиллагаа, хэтийн төлөв, онцлог үйлчилгээг иргэдэд таниулах
сургалтыг зохион байгуулж, сургалтын явцад 33 төрлийн 1500 гаруй тараах
материалыг иргэд, сумын Засаг даргын Тамгын газарт тарааж, сургалтанд нийт 835
иргэд, төрийн албан хаагч нар хамрагдаж, үүнээс 90 гаруй иргэдтэй биечлэн
уулзаж, 5 өргөдлийг газар дээр нь хүлээн авч ажиллав.
Энэ жилийн хууль тогтоомж сурталчилах
өдөрлөгийн онцлог нь сум бүрт байгаа эрх зүйн хөтөч нартай хамтран ажиллав. Эрх
зүйн хөтөч нар тухайн орон нутагтаа иргэдэд эрх зүйн мэдээлэл, анхан шатны
зөвлөгөө өгөхөөс гадна эрх, ашиг нь зөрчигдсөн иргэдийг дараагийн шатны
байгууллагуудтай холбож өгөх, эх сурвалжийг тодорхойлж өгөх чухал ач
холбогдолтой албан хаагчид юм. Тэдгээрийг чадавхижуулахад энэхүү өдөрлөгийн мөн
чанар оршиж байлаа.
Мөн иргэдээс ажилласан жил тогтоолгох,
хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, мөнгө гаргуулах гэх мэт асуудлаар шүүхэд мэдүүлэх
эрхээ хангуулдаг байсан бол энэ жил нөхөх олговор тогтоолгох, газрын маргаан,
хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлаар уулзаж, шүүхэд хэрхэн мэдүүлэх
талаараа зөвлөгөө авч байсан онцлог ажиглагдаж байв.
Хууль тогтоомж сурталчилах өдөрлөгийг
хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулсан төрийн байгууллагууд, эрх зүйн
хөтөч нартаа талархал илэрхийлье.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР