Дундговь аймаг дахь Сум дундын
Иргэний хэргийн анхан шатны шүүхэд
нэхэмжлэл гаргах нь
20…. оны …. сарын … өдөр Сайнцагаан сум
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 5-50 тоотод оршин суух Боржигон овогт Баярын Болортуяа Утас:99999999
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай
Нэхэмжлэлийн үндэслэл: Б.Болор миний бие Сүрэнгийн Батаатай 1999 онд гэр бүл болж амьдарч байгаад охинтой болсон юм. Тэгээд 1 жил болоогүй салсан бөгөөд түүнээс хойш 16 жил болоход одоо болтол Батаа нь хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа юм. Одоо охиныхоо овгийг солиулах гэтэл заавал гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай болсон тул Сүрэнгийн Батааг эрэн сурвалжилж олж өгнө үү .
Нэхэмжлэлд хавсаргасан материал:
1.Нэхэмжлэл 1 хувь
- Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатоор батлуулсан байх/
- Тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг төлж баримтыг хавсаргах
- Багийн засаг даргын тодорхойлолт
Анхаарах зүйлс !!! Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай үлдээж бичнэ үү. / 3см /
Нэхэмжлэл гаргасан: Б.Болор