Шүүхийн тамгын газраас мэдээлж байна.
2016-03-03 20:53:21 | 155Дундговь аймаг дахь анхан шатны шүүхэд 2016 онд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд сургалт зохион байгуулах ажлыг Шүүхийн тамгын газраас тодорхой үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Чимэддулам, шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэ нар Дундговь аймгийн хөдөөгийн 14 сумын нийт багийн засаг дарга нарын цугларалтад оролцож \" Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, \"Шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдол” сэдвээр мэдээлэл өгч, хөдөөгийн 14 сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн нэрсийг багийн засаг дарга нарт танилцуулж, холбоо барих утас, хаягийн мэдээллийг шинэчлэн, цаашид багийн засаг дарга нартай хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцлага зохион байгуулж, тухайн багаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн гарын авлага”-ыг хүргүүллээ.