-1

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалт зохион байгууллаа.

2016-03-24 15:06:41    |   165

\"\"

   Дундговь аймаг дахь анхан шатны шүүхэд 2016 онд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд сургалт зохион байгуулах ажлыг шүүхийн тамгын газраас тодорхой үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт:

· Шүүхийн тамгын дарга А.Лхагвасүрэн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд баяр хүргэж, \" Шүүхийн шинэтгэлийн үр дүн”, \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох журам” сэдвээр мэдээлэл,


\"\"

·Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Сэржмядаг \" Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн үүрэг, оролцоо, шүүх хуралдааны дэг, хэрхэн дүгнэлт гаргах вэ”,

\"\"

·Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Т.Дашцэрэн \" Иргэдийн төлөөлөгчийн эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг” сэдвээр тус тус сургалт зохион байгуулж, иргэдийн төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулж, гарын авлага, иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдол, үүрэг оролцоог тодорхойлсон нэвтрүүлэг, шторк бүхий сиди бичлэг тарааж, мэдээллээр хангав.

\"\"

\"\"

  Шүүхийн тамгын газар


. . .