-1

“Иргэн-2014” програмын ажиллагаанд хийсэн дотоод шалгалтын Илтгэх хуудсыг танилцууллаа

2016-05-12 18:54:15    |   171

\"\"

    Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийнн 02 тоот \" 2016 онд Иргэний хэргийн хөдөлгөөний стандарт, Иргэн-2014 програмд хийгдэж буй ажиллагааг улирал бүр шалгах комисс томилох тухай” захирамжийн дагуу ерөнхий шүүгч Д.Уранчимэг, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Чимэддулам нар \"Иргэн-2014” програмын ажиллагаанд :

·Нэгдсэн системийн дугаартай зарим ажиллагаанд хийх дотоод хяналт

·\"Decision word” буюу \"шийдвэрийн модуль”-ийн хэрэглээнд хийх дотоод хяналт,

·Системийн удирдлагын хэсгийн меню дэх ажиллагааны дугаарлалт, хаалт / шийдвэрлэлт/-д хийх дотоод хяналт гэсэн 3 чиглэлээр дотоод шалгалтыг зохион байгуулж, дотоод шалгалт хийсэн \"Илтгэх хуудас”, Шүүхийн шийдвэрийг хуулийн хугацаанд гаргасан, гардуулсан талаарх мэдээлэл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааны мэдээ, Давж заалдах гомдол хүлээн авч, хүргүүлсэн тухай мэдээ зэргийг Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулж, зарим төрлийн алдаа зөрчлийг дахин гаргахгүй байхыг шүүгчийн туслахуудад даалгалаа.

Мөн Шүүхийн тамгын газраас шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны албаны мэргэжилтний \"Иргэн-2014” програмын ажиллагаатай холбоотой мэдлэг, ур чадварыг шалгах зорилгоор авсан тестийн шалгалтын дүнг танилцуулав.

 


. . .