ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС 2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН 16-20-НЫ ХООРОНД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ МЭДЭЭ
2016-05-26 20:35:04 | 144Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 5 дугаар сарын 16-20-ны хугацаанд 5 албан бичиг ирсэн. Үүнд:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны 03/546 тоот албан бичиг ирүүлсэнийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Б.Сугиржавт танилцуулсан.
Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Жавхлантөгсөөс 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 19 тоот \"Хариу тайлбар” ирүүлсэнийг шүүгч Л.Батбаатарт танилцуулсан.
Өмгөөлөгч С.Төмөрбаатараас 2016 оны 5 дугаар сарын 16-ны хүсэлт 1 хуудас баримт факсаар ирүүлсэнийг шүүгч Л.Батбаатарт танилцуулсан.
Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Жавхлантөгсөөс 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр \"Нотлох баримт” 3 хуудас баримт ирүүлсэнийг шүүгч Л.Батбаатарт танилцуулсан.
Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2/118 тоот албан бичиг \"нотлох баримт” шүүгч В.Цэрэнрагчаад танилцуулсан.
Тус шүүхээс дээрх хугацаанд 1 албан бичиг явуулсан. Үүнд:
Шүүгч В.Цэрэнрагчаагаас 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 63 дугаартай \"шинжээчийн дүгнэлт ирүүлэх тухай” албан бичиг явуулсан.
Иргэн Г.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй Говь-Угтаал сумын Засаг дарга Ч.Энхцэцэгт холбогдох Захиргааны хэрэгт 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн \"Шүүх хуралдаан хойшлуулах тухай” 61 дугаартай шүүгчийн захирамж гарсан.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 59 тоот тушаалаар \"Захиргааны эрх зүй”-н вакуум сургалтыг \"Баян дөхөм” сургалтын төвд зохион байгуулсан ба тус сургалтанд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржав, шүүгч В.Цэрэнрагчаа, Л.Батбаатар нар 2016 оны 5 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд хамрагдлаа.