Шүүхийн тамга, тэмдгийг гардан авлаа.
2016-06-02 13:19:02 | 158Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж 2016 оны 6 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Дундговь аймагт шинээр байгуулагдах Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тамга, тэмдэг, хаягийг тухайн шүүхийн тамгын газрын даргад ШЕЗ-ийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан , аюулгүй байдал хариуцсан референт Б.Өлзий 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгч, давж заалдах шатны шүүхүүд байгуулагдах бэлтгэл ажилтай танилцлаа.
Мөн Дундговь аймаг дахь тахарын хэсгийн алба болон шүүхийн тамгын газрын \" Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” чиглэлээр хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцаж, зөвлөмж, арга зүйгээр хангав.
Дундговь аймаг дахь шүүхийн
тамгын газар