Дундговь аймагт Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдаж, ажлаа эхэллээ.
2016-06-08 20:12:15 | 152Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Дундговь аймагт Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдлаа.
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 5 сарын 31-ний өдрийн 67 дугаар зарлигаар Тогооборын Бямбажав, Цогт-Очирын Отгонцэцэг, Рашзэвгийн Мөнх-Эрдэнэ нар Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдов.
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хуралдуулж, ерөнхий шүүгчийг орлох шүүгчээр шүүгч Т.Бямбажавыг томилон, 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр \"Хэрэг хуваарилах болон шүүх хуралдаан даргалагчийн дараалал тогтоох журам”-ыг тус тус баталлаа.
Шүүхийн тамгын газрын дарга А.Лхагвасүрэн Дундговь аймагт давж заалдах шатны шүүх дахин байгуулагдаж байгаад баяртай байгаа илэрхийлээд давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг хамт олондоо танилцуулж, ерөнхий шүүгч Т.Бямбажавт шүүхийн \"Тамга, тэмдэг-\"ийг хамт олны өмнө хүндэтгэлтэйгээр гардууллаа.
Дундговь аймаг дахь шүүхийн
Тамгын газар