Хуульчдын баярыг угтсан Гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулав.
2016-06-27 20:59:24 | 151Дундговь аймаг Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хуульчдын баярын өдрийг тохиолдуулан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 2016 оны 6 сарын 24-ний өдөр \" Гар бамбөг”-ийн нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа.
Гар бөмбөгийн тэмцээнд Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Дундговь аймаг дахь Сум дундын эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх,Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ажилтнууд идэвхитэй оролцсон бөгөөд Н.Бат-Эрдэнэ ахлагчтай \"Есөн-Эрдэнэ” баг 1-рт байрт, Т.Дашцэрэн ахлагчтай \" Давшигч-9” баг 2-р байрт тус тус шалгарч Өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнагдав.
Тэмцээнд идэвхи, санаачлага, амжилттай оролцсон шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад ажлын өндөр амжилт хүсье.