Авлигын эсрэг сургалт зохион байгуулагдлаа.
2018-11-19 18:34:17 | 159Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан \"Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд шүүгч, шүүхийн захиргааны ажилтны Авлигын эсрэг хуулийн хууль хэрэглээ, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газартай хамтран \"Авлигын эсрэг” сургалт-ыг Дундговь аймгийн шүүхийн Тамгын газар 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг удирдан зохион байгууллаа.
Сургалтад Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Бямбажав, шүүгч Ш.Төмөрбаатар, Ц.Отгонцэцэг, Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг, шүүгч Г.Мөнхбат, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Б.Сугиржав, шүүгч В.Цэрэнрагчаа, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Д.Уранчимэг, шүүгч Л.Хишигдэлгэр, Г.Баярдаваа, шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн, мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Шинэчулуун нар сургалтад хамрагдлаа.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .