-1

Дундговь аймгийн хуулийн байгууллагуудын дунд зохион байгуулагддаг “Шилжин явах цом”-ын төлөөх олон төрөлт спортын тэмцээнийг зохион байгууллаа.

2018-11-20 14:02:09    |   163

Бүгд найрамдах улс тунхаглаж анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 94 жилийн ойг тохиолдуулан Дундговь аймгийн хуулийн байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг \"Шилжин явах цом”-ын төлөөх олон төрөлт спортын тэмцээнийг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус аймгийн Шүүх зохион байгууллаа.


\"\"\"\"

Тус тэмцээнд Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шинжилгээ, Тагнуул, Өмгөөлөл, Улсын бүртгэл, Мэргэжлийн хяналт, Татварын байгууллагууд сагсанбөмбөг, гарбөмбөг, олс таталт, ширээний теннис зэрэг спортын төрлөөр 105 багц медалийн төлөө өрсөлдөж нийлбэр оноогоор Цагдаагийн газрын хамт олон тэргүүн байр эзэлж \"Шилжин явах цом” хүртэж, дэд байранд Шүүхийн хамт олон шалгарав.

\"\"\"\"



 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .