-1

Дундговь аймгийн шүүхийн захиргааны албан хаагчид Нийслэлийн шүүхүүдэд томилолтоор ажиллаж, туршлага судаллаа.

2018-11-22 15:05:55    |   162

Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд \"Шүүхийн захиргааны ажилтнуудад хэрэг маргааны шийдвэрлэлтийн төрөл, ажлын ачаалал зэргийг судлуулах, туршлага бий болгох үүднээс ачаалалтай шүүхэд томилолтоор ажиллуулах” ажил тусгагдсаны хүрээнд тус шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэнгээр ахлуулсан зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах, эвлэрүүлэн зуучлагч нараас бүрдсэн 11 ажилтны бүрэлдэхүүнтэй баг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд ажиллалаа.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Жадамбаа нар хүлээн авч, шүүх тус бүрийн өдөр тутмын үйл ажиллагаа, \"Green hall” шүүх хуралдааны жишиг танхим, Шүүхийн үйлчилгээний төв, Цахим хөтөч, Цахим зөвлөх, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсгийн үйл ажиллагаатай тус тус танилцуулав.

\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Чулуунжав хүлээн авч шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаатайгаа танилцууллаа. Тус шүүх нь Зөрчлийн хэрэг шийдвэрлэдэг тусдаа танхим бий болгож тохижуулахын зэрэгцээ \"Сургалтын төв”-тэй болсон байна.

\"\"\"\"

Дээрх шүүх тус бүр нь Монгол улсдаа ачааллаараа тэргүүлдэг шүүхүүд боловч хамт олны хөдөлмөрч байдал, мэдлэг, ур чадвараараа шүүн таслах ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулж байна.

Манай хамт олныг найрсаг хүлээн авч, туршлага судлуулсан дээрх шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгч, Тамгын газрын дарга, хамт олонд нь баярлаж, талархсанаа илэрхийлье.

 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР



. . .