-1

Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны тайланг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын хамт олны хуралдаанд танилцууллаа.

2018-11-27 16:28:05    |   168

Тус аймаг дахь шүүхийн Тамгын газар нь 2018 оны үйл ажиллагааны бүтэн жилийн тайланг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хамгаалах, Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, Шүүхийн хүний нөөцийг удирдах, Шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах, Шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах, 2018 оны онцлох арга хэмжээ гэсэн 6 багц ажлыг тайлагналаа.

\"\"

Энэхүү тайлангийн хуралд аймгийн анхан болон давж заалдах шатны шүүх тус бүрийн 11 шүүгч, шүүхийн захиргааны 25 албан хаагч нар хамрагдаж, тайланд хяналт-шинжилгээ хийлээ.

\"\"

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд нь шүүхийн Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө бүрэн биелж, олон санаачлага биеллээ олж, бодит өөрчлөлт, шинэчлэлтүүд шүүхийн байр, шүүхийн үйлчилгээ, хүний нөөцийн чадварт гарсан байгааг дурдаж, тайлангийн хурал амжилттай өндөрлөлөө.

 \"\"
 
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 


 



. . .