-1

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хөдөөгийн суманд хүрч ажиллалаа.

2019-01-09 20:50:23    |   154

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Г.Тунгалагтуяа, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны туслах Г.Цэрэннадмид нар 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус аймгийн Сайхан-Овоо суманд нүүдэллэн ажиллалаа.

Тус сумын Засаг даргын өргөдөлтэй, \"Сум хөгжүүлэх сан”-гаас зээл авсан нэр бүхий 7 иргэдтэй уулзаж, эвлэрлийн гэрээ байгуулан, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, өргөдөл, гомдлыг хэрхэн хурдан хугацаанд зардал, чирэгдэл, цаг заваа алдахгүйгээр шийдвэрлэх боломж болон өнгөрсөн хугацаанд эвлэрсэн үр дүнгийн талаар товч танилцуулав.

Мөн 2 иргэний өргөдлийг газар дээр нь хүлээн авч, шийдвэрлэлээ.

 

Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас тодорхой төлөвлөгөөний дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагааг иргэд, албан байгууллагад сурталчилсны үр дүнд тус аймгийн хөдөөгийн сумдаас өргөдөл тогтмол ирдэг. Тухайлбал, дээрх Сайхан-Овоо суманд 2017 онд нүүдэллэн ажиллахдаа 14 өргөдөл, 2018 онд нүүдэллэн ажиллахдаа 6 өргөдөл газар дээр нь шийдвэрлэсэн байдаг.

Хөдөөгийн алслагдсан сумдын иргэдэд \"Шүүхийн үйлчилгээ”-г хүргэж буйд иргэд талархаж байна.

 \"\"

 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


. . .