Дундговь аймгийн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, эрх бүхий албан тушаалтан, эрх зүйн хөтөч багийн ахлагч нарт сургалт зохион байгууллаа.
2019-03-12 16:04:27 | 159Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс Монгол Улсын Их хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан \"Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан \"Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-үүдийг хэрэгжүүлэх хүрээнд сум, байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудын хууль, эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор санаачлан зохион байгуулсан 2 өдрийн сургалтад Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэнгээр ахлуулсан баг \"Шүүхээр иргэний эрхийг хамгаалах боломж” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, харилцан яриа өрнүүллээ.
Дээрх сэдвийн хүрээнд шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн \"Дундговь аймгийн шүүх, үйл ажиллагаа”, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Алтандөш \"Шүүхээр иргэний эрхийг хамгаалах нь”, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн О.Янжиндулам \"Шүүхэд мэдүүлэх эрх”, эвлэрүүлэн зуучлагч Г.Тунгалагтуяа \"Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” гэсэн дэд сэдвүүдээр мэдээлэл өгч, шүүхийн олон талт харилцаа, шүүхээр үйлчлүүлэх боломжийн талаар танилцуулав.
Дундговь аймгийн шүүх нь бүх сумдад \"Шүүхийн мэдээллийн самбар” байршуулж, сумдын иргэддээ өдөр тутмын үйл ажиллагаагаа танилцуулж, шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэх боломж, нөхцөлөөр ханган ажилладаг. Ийнхүү ажиллахад цаг ямагт туслалцаа үзүүлж, хамтран ажилладаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт талархал илэрхийлье.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР