Насан туршийн боловсрол олгогч багш нарт сургалт зохион байгууллаа.
2019-03-14 16:15:27 | 165Иргэн бүрийн нийгмийн хөгжлийн чиг хандлага, хувь хүний эрх ашигт нийцсэн боловсролыг насан туршид нь тасралтгүй эзэмшүүлэх, амьдралынхаа чанараа дээшлүүлэхэд шаардагдах боловсролын агуулга, арга зүй, үнэлгээ, орчин, боловсон хүчинийг бий болгох зорилготой Насан туршийн боловсролын үндэсний төвийн Дундговь аймгийн сумдыг хариуцсан багш нарт \"Хүний эрх”, \"Шүүхээр иргэний эрхийг хамгаалах боломж”, \"Шүүхийн үйлчилгээ”, \"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” сэдвүүдээр сургалт зохион байгуулж, харилцан яриа өрнүүллээ.
Насан туршдаа суралцах нь цоо шинэ зүйл биш бөгөөд Эртний философич Платон өөрийн алдарт \"Улс төр” зохиолдоо хүний амьдралын тодорхой үе шатанд шаардагдах боловсролын загварыг дэвшүүлсэн нь \"Өнөөгийн насан туршийн боловсрол”-ын үзэл санааны үндэс байжээ.
Дундговь аймгийн шүүх нь дээрх насан туршийн боловсрол олгогч багш нарт сургалт зохион байгуулснаар тэдгээрээр дамжуулан Шүүхийн тухай ойлголт, мэдээлоийг иргэдэд хүргэх үр дүнтэй юм.
\"Сурахаа зогсоовол 20 настай ч 80 настай ч хөгширнө. Харин үргэлж сурч байдаг хүн үргэлж залуу байдаг” – Хенри Форд
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР