Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо
2015-11-04 15:00:12 | 148
Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газраас \" Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдэвт иргэдтэй уулзах уулзалтыг Сайнцагаан сумын иргэдийн дунд 2015 оны 10 сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Шүүхийн тамгын газрын дарга А.Лхагвасүрэн уулзалтыг нээж, \"Шүүхийн шинэчлэл ба иргэн таны оролцоо” сэдвээр, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Чимэддулам \" Шүүхийн иргэдийн төлөөлөгч, иргэдийн төлөөлөгчийг хэрхэн сонгох”, \"Дагнасан шүүх байгуулагдсаны ач холбогдол”,
\"Шүүгчийн хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлэг”зэрэг сэдвээр мэдээлэл хийж, иргэдийн төлөөлөгчийн талаарх гарын авлага, нөлөөллийн мэдүүлэгтэй холбоотой зурагт танилцуулга, нугалбар, шүүхүүдийн нэр, байршил, цахим хуудасны хаягтай нэрийн хуудас зэргийг иргэдэд тарааж, иргэдийн сонирхсон асуултад хариулав.
Уулзалтад Сайнцагаан сумын орлогч дарга, багийн засаг дарга нар, нийт 5 багийн 89 иргэн оролцлоо.
Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газар