Дотоод сургалт зохион байгууллаа
2024-11-12 00:00:00 | 45Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2024 оны дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг ‘’ Эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний аргачлал, анхаарах асуудал’’, ‘’Хэргийн хөдөлгөөний удирдлагын дотоод хяналт-шинжилгээ’’ сэдвээр үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Ганчулуун, ‘’Систем ашиглалт, анхаарах асуудал’’ сэдвээр мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Шинэчулуун нар явууллаа.
Сургалтад шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээллийн технологийн мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, бичиг хүргэгч нийт 14 албан хаагчийг оролцуулав.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .