-1

‘’MERIT’’ ТӨСЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-09-18 00:00:00    |   63

       Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Удирдлагын академи, ‘’Мерит’’ төсөлтэй хамтран зохион байгуулсан ‘’Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ’’ сэдэвт сургалтад Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Ганчулуун 2025 оны 09 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд хамрагдлаа.

    Сургалтыг MERIT төслийн ахлах техникийн зөвлөх Рэймонд Жирвэйс, Удирдлагын академийн бодлого, улс төр судлалын тэнхимийн багш Ё.Батсүх, MERIT төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний багийн ахлагч С.Дэлгэрмөрөн нар явуулав.

Тус сургалтын зорилго нь үр дүнд суурилсан төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр манлайлан ажиллах, төрийн албан хаагчдад төлөвлөлтийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх юм.

 

 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .