-1

ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-12 00:00:00    |   13

         Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны А/116, 65 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-д заасны дагуу Дундговь аймгийн Цагдаагийн газартай 2026 онд хамтран ажиллах төлөвлөгөөг баталж, 2025 оны ажлын үр дүнг хэлэлцэх уулзалтыг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулав.

      Тус уулзалтын хүрээнд 2025 оны ажлыг дүгнэн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр гаргасан саналыг сонсож, цаашид анхаарах асуудлыг хэлэлцлээ.

      Уулзалтад Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны Ерөнхий шүүгч, шүүгч, Дундговь аймгийн Цагдаагийн  газрын дарга, НХЖХОНАБХТасгийн ахлах байцаагч, алба хаагч нар, шүүхийн захиргааны ажилтан нар оролцов.

 

 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

. . .