-1

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Өршөөлийн хуулийг хэрэгжүүлж эхэллээ.

2015-11-10 19:54:15    |   232

\"\"   

     Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хоригдож байсан 13 ялтныг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 13 ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх захирамж гаргаж, холбогдох газарт хүргүүлэв.phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh

Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 10 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг өршөөн хасаж шийдвэрлэв.

 

. . .