-1

Шинээр томилогдсон шүүгч тангараг өргөлөө.

2015-11-10 20:00:52    |   149

 \"\"

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 167 дугаар зарлигаар Лхагвасүрэнгийн Хишигдэлгэрийг Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон.

 \"\" 

    Шүүгч Л.Хишигдэлгэрийн \" Шүүгчийн тангараг өргөх” ёслол 2015 оны 11 сарын 9-ний өдөр боллоо. Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Сэржмядаг, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сугиржав, Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч шүүгч Д.Уранчимэг болон шүүгчид, шүүхийн тамгын газрын ажилтнууд, Дундговь аймгийн прокурор Батболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг төлөөлж, ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Энхбат, Дундговь аймгийн Цагдаагийн газрын дарга Л.Гүндсүрэн, Шүүхийн шинжилгээний албаны дарга Г.Эрдэнэ-Очир, 3 дугаар тойргийн Дундговь аймаг дахь тахарын хэсгийн албаны дарга Н.Дэлгэрсайхан болон хууль, хяналтын байгууллагын албан хаагчид урилгаар оролцов.

 

 

Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газар


. . .