Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2020 оны дотоодын сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Шүүхийн Ёс зүйн зөвлөлөөс шүүхийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчдад ‘’Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөж харилцаа, хандлагын нийтлэг журам буюу харилцаа хандлага’’ сэдвээр шүүгчийн туслах Э.Эрдэнэцэцэг, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт ‘’Баримт бичгийн стандарт’’ сэдвээр зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Ганчулуун, шүүгчийн туслах Э.Номинцэцэг нар тус тус явууллаа.
Сургалтын гол зорилго нь шинээр томилогдсон шүүхийн захиргааны албан хаагчдад холбогдох дүрэм журам, шүүхийн захиргааны ажилчдын харилцаа, хандлага, ёс зүй чанд мөрдүүлэхэд оршино.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР