1 |
Ц.Отгонцэцэг |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч |
2 |
Ш.Төмөрбаатар |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч |
3 |
|
|
4 дүгээр зүйл.Шүүхийн эрхэм зорилго
4.1. Шүүх нь дараах эрхэм зорилготой:
4.1.1.хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох;
4.1.2.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг хамгаалах;
4.1.3.хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх;
4.1.4.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх.
4.2.Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож болохгүй.
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИАС...
ТАВДУГААР БҮЛЭГ
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
19 дүгээр зүйл.Давж заалдах шатны шүүх
19.1.Давж заалдах шатны шүүхийн тогтолцоо нь дараахь бүтэцтэй байна:
19.1.1.аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх;
19.1.2.аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх;
19.1.3.аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх;
19.1.4.нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх;
19.1.5.нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх;
19.1.6.захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх.
19.2.Аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь шүүн таслах ажлын төрлөөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэх эрүү, иргэний хэргийн танхимтай байна.
19.3.Давж заалдах шатны шүүхийн шүүгч энэ хуулийн 19.2-т заасан танхимын аль нэгэнд харьяалагдах бөгөөд өөр танхимын шүүн таслах ажиллагаанд оролцохыг хориглоно.”
/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ зүйлийг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
20 дугаар зүйл.Давж заалдах шатны шүүхийн бүрэн эрх
20.1.Давж заалдах шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
20.1.1.анхан шатны шүүхийн шийдвэрийг талуудын гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр давж заалдах журмаар хянан шийдвэрлэх;
20.1.2.хуулиар тусгайлан харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;
20.1.3.давж заалдах шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны шүүхийн практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа Улсын дээд шүүхэд уламжлах;
20.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.
21 дүгээр зүйл.Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх
21.1.Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч энэ хуулийн 13.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.1.1.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2-т заасан бүрэн эрх;
/Энэ заалтад 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.1.2. энэ хуулийн 20.1.1-д заасны дагуу хэрэг, маргааныг давж заалдах журмаар шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, томилсон шийдвэрийг албажуулах;
/Энэ заалтад 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.1.3. шүүн таслах ажлын чиглэлээр тодорхой хэргийн харьяаллын талаар анхан шатны шүүхийн хооронд гарсан маргааныг хянаж зохих харьяаллыг тогтоох;
21.1.4.тухайн шүүхийн шүүн таслах ажиллагаанд танхим харгалзахгүй оролцох;
/Энэ заалтыг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
21.1.5. хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарт 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/