Монгол Улсын шинэ ‘’Үндсэн хууль’’ батлагдсаны 29 жилийн ойг тохиолдуулан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн алба хаагч нарт зориулан “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт” сэдэвт сургалт, ярилцлагыг зохион байгууллаа.
Тус сургалтыг шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Бат-Эрдэнэ нар хийлээ.
Сургалтын төгсгөлд ‘’Шүүхийн үйлчилгээний төв’’-ийн үйл ажиллагааны талаар товч мэдээллийг өглөө.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН
ТАМГЫН ГАЗАР