Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нараас 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-аар сургалт зохион байгууллаа. Сургалтад нийт 34 шүүгч, ажилтан хамрагдлаа.
Тус сургалтаар Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг ‘’Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ үзэл баримтлал, хуулийн товч танилцуулга, Ерөнхий шүүгчийн бүрэн эрх, процессын хуулиудад орсон өөрчлөл’’,
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржав ‘’Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол анхаарах асуудал’’,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг ‘’Шүүгчид тавих болзол шаардлага, шүүгчийг сонгон шалгаруулах, томилох, шүүгчийн бүрэн эрх үүсэх, түдгэлзүүлэх, дуусгавар болох үндэслэл журам’’,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат ‘’Шүүхийн тамгын газрын удирдлага, чиг үүрэг, шүүхийн захиргааны ажилтанд тавигдах болзол шаардлага, ёс зүй’’ сэдвээр тус тус сургалтыг явуулж, шүүгч, ажилтны сонирхсон асуудалд хариулт өгч, ярилцлаа.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР