Дундговь аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх хүрээнд бэлтгэгдсэн 15 сумдын нийт 60 эрх зүйн хөтөч нарын хууль, эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх хүрээнд 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр цахимаар сургалт явууллаа. Уг сургалтад "Шүүхийн танилцуулга", "Шүүхэд хэрхэн нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргах" сэдвээр сургалтыг зохион байгууллаа. Хамтран ажилласан аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн хамт олондоо баярлалаа.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР