Дундговь аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлийн шийдвэрээр төрийн албан хаагчдад зориулсан “Монгол бичиг”-ийн 48 цагийн 2 модуль сургалтад нийт 34 шүүгч, шүүхийн захиргааны ажилчид хамрагдаж, ‘’БАТЛАМЖ’’-аа гардан авлаа.
Сургалт 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Сургалтдаа идэвхтэй оролцож суралцсан нийт шүүгч, ажилчдадаа талархал илэрхийлье.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР