Миний бие Х.Жаргалсүрэн нь Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ‘’Улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай’’ нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь өндөр насны тэтгэвэрт гарах нас болоход хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй болоод тэтгэвэр тогтоолгож чадахгүй байдалд хүрсэн.
Ингээд тус шүүхэд нэхэмжлэлээ гаргахад миний хүсэлтийг богино хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэж өгсөн шүүгч Г.Баярдаваа, шүүгчийн туслах С.Уянга нарт баярлалаа.
Мөн шүүхээр үйлчлүүлэхэд хүлээн авахаас эхлэн, хүсэлтийг минь шийдвэрлэж өгөх хүртэл хугацаанд эелдэг, сайхан харьцаж байсан шүүхийн хамт олонд талархал илэрхийлж, та бүхний ажилд амжилт хүсье.
Сэтгэгдэл бичсэн: Х.Жаргалсайхан
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР