Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Ханнс зайделийн сангийн Эрх зүйн боловсрол академитай хамтран зохион байгуулсан ‘’Эрх зүйн хөгжил ба шүүгчийн хууль хэрэглээг дэмжих’’ сургалтын хүрээнд шүүгч нарт зориулсан “Иргэний эрх зүйн хэм хэмжээг арилжаа (худалдаа)-ны харилцаанд тайлбарлан хэрэглэх онол, арга зүй” сэдэвт цахим сургалтад Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч Ш.Төмөрбаатар, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг, шүүгч Г.Баярдаваа, З.Ганчимэг нар оролцов.
Сургалтыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор Ц.Давхарбаяр “Хууль тайлбарлан хэрэглэхтэй холбоотой онолын суурь асуудлууд”, “Хувийн эрх зүй дэх арилжааны эрх зүйн хэм хэмжээ, хэрэглээний онцлог” сэдвүүдээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор Д.Янжинхорлоо “Иргэний эрх зүй дэх хууль тайлбарлан хэрэглэх онцлог” “Иргэний эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах онолын чиг хандлагууд тодорхой аргууд, тэдгээрийн хэрэглээ, зарим шүүхийн шийдвэрт дүгнэлт хийх нь” сэдвүүдээр тус тус сургалтыг удирдан явуулж, мэдээлэл өгч, ярилцлаа.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР