Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн шийдвэрийн биелэлтийн сайжруулах зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хошууч Н.Есөн-Эрдэнэ, Цагдан хорих байрны дарга, хошууч Б.Гансүх, Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа С.Энхбат болон бусад шийдвэр гүйцэтгэгч нар оролцлоо.
Уулзалтын эхэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа С.Энхбат шүүхийн шийдвэрийн биелэлтийн товч тайланг танилцуулж , Цагдан хорих байрны дарга, хошууч Б.Гансүх цагдан хорих байрны нөхцөл байдлын талаар танилцуулав.
Уулзалтаар шүүхийн шийдвэрийн биелэлт, мэдээллийг шүүхийн цахим хуудас болон бусад хэлбэрээр олон нийтэд мэдээлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлуудын талаар ярилцаж, санал солилцов.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР