Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 240 дүгээр зарлигаар Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Баярмаагийн Төрболдыг томилсон ба шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам”-д заасны дагуу тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зохион байгууллаа.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн удирдаж явуулсан ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан, “Шүүгчийн тангараг” өргүүлэв.
Ийнхүү шүүгч Б.Төрболд шүүгчийн тангараг өргөснөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийг 38.1-т зааснаар шүүгчийн бүрэн эрх нь эхэлж байна.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн тамгын газрын ажилтнууд, болон тусгай чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд оролцож баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР