Монгол Улсын ХЭҮК-оос зохион байгуулсан Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлал болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны онцлог, эрүү шүүлтээс ангид байх эрхийн ойлголт, Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийг хамгаалахад хүний эрх хамгаалагчийн үүрэг сэдэвт сургалтад шүүгч болон шүүхийн захиргааны ажилчид оролцлоо.
Сургалт явуулсан чиглүүлэгч багш: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэг, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал нарт цаашдынх ажилд амжилт хүсье.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР