Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар нь Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран Дундговь аймаг дахь Политехник коллежийн оюутнуудад шүүхийн үйл ажиллагааг танилцуулах ажлыг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаагаар оюутан залуучуудад Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд, шүүхийн Тамгын газрын бүтэц үйл ажиллагаа, дагнасан шүүхийн онцлог, шүүхээр хянан шийдвэрлэдэг хэрэг маргааны төрөл, шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдол, шүүх, шүүгчийн аюулгүй байдлын талаар Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Ганчулуун мэдээлэл хийлээ.
Түүнчлэн Шүүхийн үйлчилгээний төв, эвлэрүүлэн зуучлагч, шүүх хуралдааны танхим болон шүүн таслах ажиллагаанд хэрэглэгддэг техник хэрэгсэлтэй танилцуулж, сонирхсон асуултад хариулт өглөө.
ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ,
ОЛОН НИЙТТЭЙ ТАНИЛЦАХ БАГ