Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөлөөс өнөөдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ зохион байгуулж, орон нутгийн шүүхээс цахимаар оролцлоо.
Тус арга хэмжээгээр Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын Үйлчилгээний хэлтсийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилтнууд оролцож, хүндэтгэл үзүүлэв.
Ёслолын арга хэмжээний төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргэж, амжилт хүслээ.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР